Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр 08:00 цагт эхэллээ.
Хуралдаанаар хэлэлцэж буй асуудлууд:
- “Мөнгөн төлбөрийн хэмжээг тогтоох тухай” Засгийн газрын тогтоолын төсөл /Цэргийн дүйцүүлэх алба/
- -“Төлөвлөгөө батлах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл /Монгол Улсын гамшгаас хамгаалах төлөвлөгөө/
- -“Улсын ерөнхий байцаагчийн эрх олгох тухай” Засгийн газрын тогтоолын төсөл /Нягтлан бодох бүртгэлийн болон худалдан авах ажиллагааны улсын ерөнхий байцаагч/
- -Улсын нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл
- -“Тогтоол хүчингүй болгох тухай” Засгийн газрын тогтоолын төсөл /“Жагсаалт батлах тухай” Засгийн газрын 2024 оны 180 дугаар тогтоол “Гаалийн албан татвараас чөлөөлөх мал, амьтны тэжээл, тэжээлийн нэмэлт болон улаанбуудайн гурилын жагсаалт”/
- -Бусад асуудал
Танилцуулах асуудал
- Бортээгийн ордын хөрөнгө оруулагчийг тодруулах сонгон шалгаруулалтын талаар
- -Өрсөлдөөний тухай хууль тогтоомжийн хэрэгжилт, Монополын эсрэг газраас хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааны талаар*
- -Монгол Улсын Ерөнхий сайд Дорноговь аймагт ажилласан талаар
- -Төрийн цахим үйлчилгээний стандарт, журмыг боловсронгуй болгох талаар
- -Төрийн үйлчилгээний асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагаас хүн, хуулийн этгээдэд үзүүлэх үйлчилгээг шинэчлэх талаар
- -Улаанбаатар хот орчмын цахилгаан дамжуулах, түгээх сүлжээг өргөтгөх төслийн тооцоо судалгааны талаар
- -Бүтээгдэхүүн хуваах гэрээний хэрэгжилтийн талаар

