horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

“Дүнжингарав” уралдааныг сэргээхээр шийджээ

post-img

Монголын морин спорт, уяачдын холбооны тэргүүлэгчид 1 дүгээр сарын 13-нд хуралдаж, уламжлалт “Дүнжингарав” хаврын уралдааныг сэргээн зохион байгуулахаар шийдвэрлэжээ. “Дүнжингарав” уралдааныг 5 дугаар сарын 1-нд тус холбоо зохион байгуулах юм байна.

Уралдуулах морьдын насны ангилал:

• Их нас

• Соёолон нас

• Сонгомол дунд нас

Уяачид 1994 оноос хавар морь уралдуулдаг болжээ. Тэжээсэн морьдыг хавар уралдуулахад асуудалгүй ч унасан хүүхэд нь унах, бэртэх явдал гарч байв. Иймд Засгийн газар өвөл, хавар морь уралдуулахдаа хүүхдээр унуулахыг 2019 онд албан ёсоор хориглосон. 2010 оноос эхлэн зохион байгуулсан” Дүнжингарав” уралдаан үүгээр зогссон юм. Хурдан морины хаврын уралдааныг сэргээхийг шаардсан уяачид жилийн өмнө Сүхбаатарын талбайд морьтой жагсаал хийсэн билээ.

Засгийн газрын 2019.01.30-ны 57 дугаар тогтоолоор бол жил бүрийн 11-р сарын 1-нээс дараа оны 5-р сарын 1 хүртэл хурдан морины уралдаан зохион байгуулж, хүүхдээр унуулахыг хориглосон.

0/1000