horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userБ. Ариунаа

“Монгол малын махны өрсөлдөх чадварыг ахиулах арга зам боломж” хэлэлцүүлэг боллоо

post-img

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Монголын махны холбоо ТББ, “Адапт” төсөлтэй хамтран “Монголын малын махны өрсөлдөх чадварыг ахиулах арга зам боломж” хэлэлцүүлэг өнөөдөр зохион байгуулав.

Тус хэлэлцүүлэгт Монгол Улсын томоохон мах боловсруулах үйлдвэрүүд болон төсөл хэрэгжиж буй Завхан, Ховд, Дорнод, Сүхбаатар аймгуудын орон нутгийн мал төхөөрөх, мах боловсруулах үйлдвэрүүдийн төлөөлөл бүхий 40 гаруй аж ахуйн нэгж, хоршоодын төлөөлөл оролцож, салбарын өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал, хамтын шийдлүүдийн талаар санал солилцлоо.

  • Энэ үеэр мах боловсруулах үйлдвэрлэлд хэрэгжиж буй шинэчлэл, инновац, махны нэмүү өртгийн сүлжээ, монгол малын махны амт, чанар болон үнэ цэнийн үндсэн үзүүлэлтүүд,
  • зах зээлийн боломж, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх бодит гарц, шийдлүүдийн талаар илтгэл, танилцуулгууд хийгдэж, хэлэлцүүлэг өрнүүлэв.

Хэлэлцүүлгийн үр дүнд мал төхөөрөх, мах боловсруулах үйлдвэрүүд хоршоодтой цаашид хамтран ажиллах боломж, хэлбэрүүдийн талаар санал солилцож, түүхий эд бэлтгэлийг хоршоодтой хамтран хэрэгжүүлэх гэрээний төсөлд харилцан ашигтай ажиллах санал тусгалаа.

0/1000