horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userТ. Алтанзагас

Таван ханатай гэр, автомашин шатаж, 58 настай эмэгтэй амь насаа алджээ

post-img

Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, “Хонхорын задгайд гэр шатаж байна” гэх дуудлага мэдээлэл 2026.01.14-ний өдрийн 12:33 цагт ОБГ-т ирсэн байна. Дуудлагын дагуу Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн алба хаагчид очиход иргэн Э-гийн 5 ханатай гэр, “Mitsubishi triton” загварын суудлын автомашин шатаж байсныг унтраасан байна. Мөн уг гал түймэрт иргэн Г /58 настай, эмэгтэй/ өртөж нас барсан байсныг Баянзүрх дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтэст шилжүүлэн өгч, иргэн Э /58 настай, эрэгтэй/, М /30 настай, эрэгтэй/ нар түлэгдэж бэртсэн байсныг Налайх дүүргийн Яаралтай түргэн тусламжийн их эмчид хүлээлгэн өгчээ.

Иймд иргэд та бүхэн гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлж, үүсэж болзошгүй нөхцөлөөс урьдчилан сэргийлээрэй.

0/1000
bg

tuimriin ayul gj sanaatai ger mashinig ni shataasan bga ym bishu murdlug yvagdana bz d