Ховд аймгийн Манхан сумын Баянгол багийн “Таван түрүүн эрэг” гэдэг газар 40 настай малчин бүсгүй нэгдүгээр сарын 11-ний өдрийн 05:00 цагийн үед гэрээсээ явган гараад сураггүй болсон байна. Энэ тухай дуудлага мэдээлэл нэгдүгээр сарын 13-ны өдөр ОБГ-т ирсэн бөгөөд маргааш буюу /2026.01.14/-ний өдөр Онцгой байдлын газрын Манхан сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид, Цагдаагийн хэсгийн алба хаагчид, Мэргэжлийн ангийнхан, ар гэрийнхэн эрлийн ажиллагаа зохион байгуулж, мөн өдрийн 10:20 цагт гэрээс нь баруун урд зүгт 22 км-ын зайд Манхан сумын “Таван түрүүн хөх сайр” гэдэг газраас эсэн мэнд олсон байна.
Хүний эрхийн мэдрэмжтэй, хараат бус сэтгүүл зүйг танд хүргэе.
Subscribe
Т. АлтанзагасГэрээсээ гараад сураггүй болсон 40 настай малчин бүсгүйг эсэн мэнд олжээ
- 2026/01/15
- •
- 3 өдрийн өмнө
- •
- 1 мин уншина

- Шинэ
- Хандалттай
