horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userБ. Оюунжаргал

1-р сарыг умайн хүзүүний хорт хавдраас сэргийлэх мэдээллийн  сар болгожээ

post-img

Монгол Улсад  умайн хүзүүний хорт хавдрын өвчлөл, нас баралтаар нэлээд дээгүүр байр эзэлдэг. Тодруулбал, умайн хүзүүний хорт хавдар эмэгтэйчүүдэд зонхилон тохиолдох хавдрын хоёрдугаарт, нийт хорт хавдрын шинэ тохиолдлын дөрөвдүгээр, нас баралтаар тав дугаарт орж байна. Иймээс нэгдүгээр сарыг Умайн хүзүүний хорт хавдраас сэргийлэх мэдээллийн сар болгожээ. Манай улсад жил бүр 500-520 эмэгтэй умайн хүзүүний  хавдраар шинээр оношлогдож, 140 орчим эмэгтэй уг өвчний улмаас нас барж байна. Иймээс эцэг эх, асран хамгаалагчид хүүхдүүдээ умайн хүзүүний хорт хавдрын эсрэг Вакцинд заавал хамруулах, харин эмэгтэй хүн бүр зорилтот насандаа тогтмол эрт илрүүлэг, үзлэг, оношилгоондоо идэвхитэй хамрагдаарай.

0/1000