Нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн менежментийн тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг өнөөдөр /2026.01.15/ ХЗДХЯ-нд боллоо. Энэ үеэр ХЗДХ-ийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ, “Энэ төсөл 15 бүлэг 84 зүйлтэй. Хууль батлагдсанаар 6 сараас дээш хугацаанд СӨХ-ны төлбөрөө төлөөгүй бол тухайн иргэний зээлжих зэрэглэлд нь нөлөөлдөг болно. Түүнээс гадна гадаадын иргэдэд газар өмчлүүлэх эрх огт байхгүй. Харин Монгол Улсын иргэд өмчилж авсан байшингийнхаа орчны газрыг дундаа хамтран өмчилнө. Түүнчлэн СӨХ-ны үйл ажиллагааг шилэн болгоно. Муу ажиллаж байгаа СӨХ-ны даргыг солих боломжийг ч шинэ хуулиар бий болгохоор ажиллаж байна” гэх мэдээлэл өглөө.
Хүний эрхийн мэдрэмжтэй, хараат бус сэтгүүл зүйг танд хүргэе.
Subscribe
Т. АлтанзагасД.Мөнх-Эрдэнэ: Гадаадын иргэдэд газар өмчлүүлэх эрх байхгүй
- 2026/01/15
- •
- 1 цаг 31 минутын өмнө
- •
- 1 мин уншина

- Шинэ
- Хандалттай
