Боловсролын ерөнхий газар Английн “Efekta Education” LTD-тай энэ оны 1 дүгээр сарын 8-нд хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Хиймэл оюунд суурилсан англи хэлний сургалтын “Ef Efekta” платформыг туршилтаар нэвтрүүлсэн байна. Нийслэлийн Налайх, Багануур, Багахангай дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн 8–12 дугаар ангийн багш, сурагчид уг платформыг турших юм.
Энэ платформ нь сонгогдсон дүүргүүдийн ерөнхий боловсролын сургуулийн англи хэлний сургалтыг дэмжих зорилготой. Сурагчид өдөрт 2-3 цагийг бие даан суралцаж, B2 түвшний сертификаттай төгсөх юм. Багш, эцэг эх, асран хамгаалагч нар явцын үр дүнг realtime-аар бүртгэж, зөвлөгөө мэдээллээр хангах аж.
Үүнийг одоогоор дэлхийн 15 улс ашиглаж байгаагаас 3 нь үндэсний хэмжээнд нэвтрүүлжээ. Тус 3 дүүрэгт 5 дугаар сарыг дуустал уг төслийг хэрэгжүүлж, үр дүнгээ нэгтгэх юм.



