horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userБ. Оюунжаргал

Хүслийн хадны үзүүрт цагаан хил гарсан тул хориглох тэмдэг тавьжээ

post-img

Өчигдөр Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 6 дугаар багийн Хатгал тосгоны Мэргэний үзүүр гэх газарт Хүслийн хадыг чиглэн, 3 зорчигчтой явж байсан “Toyota Harrier” загварын машин дугуйгаараа мөсөнд суужээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 69 дүгээр ангийн 7 албан хаагч, Хатгал тосгоны Цагдаагийн тасгийн 2 албан хаагчуг машины зорчигчдыг аварч, тээврийн хэрэгслийг татан гаргажээ. 

Хүслийн хад, Ханх, Рэнчинлхүмбэ, Цагааннуур, Чандмань-Өндөр сумын чиглэлд мөсөн замаар зорчих боломжгүй байна. Гол, мөрөн, нуурын мөс автотээвэр хийх хэмжээнд хүрч бэхжээгүй байгаа аж. Иймд мэргэжлийн байгууллагаас өгч байгаа заавар, зөвлөмжийг дагахыг ард иргэдэд анхаарууллаа. Мөн тухайн чиглэлд буюу Хүслийн хадны үзүүрт гарсан цагаан хилийн ойролцоо хориглох тэмдэг тавиад байна.

0/1000