Монгол Улсад жилд 138,000 гаруй хүн гэнэтийн осолд өртдөг байна. Үүний 30 хувь нь хүүхдүүдэд тохиолддог гэх статистик бий. Хүүхдийн осол, гэмтэл ихэвчлэн ахуйн орчинд тохиолддог байна. Ингэхдээ унаж бэртэх, халуунд түлэгдэх, хурц иртэй зүйлд зүсэгдэх, цахилгаанд цохиулах, эм, химийн бодист хордох явдал зонхилж байна. Иймд эцэг эх, асран хамгаалагч нар бага насны хүүхдэд тохирсон аюулгүй орчин бүрдүүлж, өдөр тутмын хараа хяналтаа сайжруулан, ахуйн ослоос урьдчилан сэргийлэхийг ЭХЭМҮТ санууллаа.


