horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userТ. Алтанзагас

“Онгоцны тасалбар зарна” гэх зараар 4,2 сая төгрөгөө залилуулжээ

post-img
<p>&#8220;Онгоцны тасалбар зарна&#8221; гэх хуурамч зарын дагуу холбогдож, үл таних этгээдийн данс руу 4,255,100 төгрөг шилжүүлэн залилуулсан хэрэг гарлаа. Уг хүн залилуулснаа мэдмэгц 1 дүгээр сарын 13-ны өдөр цагдаагийн байгууллагад хандсан байна. </p> <p>Цахим орчинд иргэдийн хэрэгцээнд тулгуурлан, хямд үнээр онгоцны тасалбар, аяллын багц, бараа бүтээгдэхүүн зэргийг санал болгосон хуурамч зар мэдээлэл нийтэлж, бусдыг хохироосон хэрэг гарсаар байна.</p> <blockquote class="wp-block-quote is-layout-flow wp-block-quote-is-layout-flow"> <p>Өнгөрөгч 2025 онд залилах гэмт хэрэг нийт 16.906 бүртгэгдсэнээс бараа, үйлчилгээ захиалаад хохирсон 5.214 хүн байна.</p> </blockquote> <p>Иймд иргэд та бүхэн цахимаар үйлчилгээ авах, бараа захиалахдаа албан ёсны байгууллага мөн эсэхийг нягталж, залилангийн шинжтэй байж болзошгүй тохиолдлыг цаг алдалгүй цагдаагийн байгууллагад мэдээлж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагас анхааруулж байна.</p>
0/1000