horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Хөвсгөл нууран дээр хяналтын пост ажиллуулж эхэллээ

post-img

Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны захирагчийн алба, Гал түймэр унтраах, аврах 69 дүгээр анги, Хатгал тосгоны Цагдаагийн хэлтэс, Хөвсгөлийн Улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаа хамтран, Хөвсгөл нууран дээр хяналтын пост ажиллуулж эхэллээ. Уг нуурын мөс хүн мал, машин техник явах хэмжээнд хүрч зузаараагүй байна. Тус нууранд хар, цагаан хил олон байгааг мэргэжлийн байгууллагууд анхааруулсаар байгаа ч иргэд, аялагч тоохгүй мөсөн дээгүүр явж, зарим нь осолдож байна.

Иймд иргэд, малчид, аялагч та бүхэн албан хаагчдын тавьж буй шаардлагыг даган биелүүлж, хориглох тэмдэг тэмдэглэгээ байршуулсан эрсдэл өндөр газруудаар зорчихгүй байхыг анхааруулъя.

Хөвсгөл нуурын мөс Хатгал тосгон, Ханх сум орчимд хадаалж, битүү мөсөн бүрхүүл тогтжээ. Мөсний зузаан 55-65 см болсон ч олон жилийн дунджаас 10 см-ээр нимгэн байна. Энэ нуурын мөс өвлийн адаг сард 70-80 см орчим зузаардаг. 120-150 см зузаан болбол хангалттай хөлдсөн гэж үзэж, мөсний баяр хийдэг ажээ.

0/1000