horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userБ. Энхзаяа

А.Амартүвшин: Ганцхан хотхоны траншейны тагийг тавихын тулд 14 хоног, 10 шат дамждаг

post-img

Нийслэлийн иргэд автобусаар зорчиж, алхаж, скүүтер, дугуй унахдаа ногоон оноо цуглуулж, түүгээрээ тогны мөнгө, түлшний хөнгөлөлт эдэлдэг болох гэнэ. Үе тэнгийн дээрэлхэлтээс урьдчилан сэргийлэх, сурагчдаас хеликобактерийн шинжилгээ авах зэрэг ажлын талаар нийслэлийн засаг даргын орлогч А.Амартүвшин мэдээллээ. Энэ үеэр “Хотула”-г хэрхэн ашиглах талаар мэдээлэл өглөө.

Нийслэлийн засаг даргын орлогч А.Амартүвшин:

-Ганцхан хотхоны траншейны тагийг тавихын тулд 14 хоног, 10 шат дамждаг. Энэ бүтэц өнөөдөр хүртэл байна. XXI зуун, цахимжсан ертөнцөд амьдарч байгаа иргэн гэрээсээ гараад явж байхад, замд таарсан траншейны таг байхгүй байвал зургийг нь дараад “Хотула”-гаар нийслэлийн ЗДТГ-т явуулж болно. Нийслэлийн ЗДТГ уг мэдээллийг хүлээн авч, 1 цагийн дотор асуудлыг шийднэ.

Ингэж аюулгүй орчинд хувь нэмрээ оруулсан иргэнд ногоон оноо олгоно. Хүүхдийн тоглоомын талбай, зам, талбайн эвдрэлийн талаар иргэд мэдээлж, оноо авах боломжтой. Энэ нь иргэний идэвхийг урамшуулж буй хэлбэр юм.

0/1000