horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

218 цэцэрлэг, 332 сургууль, 245 дотуур байрыг ариун цэврийн байгууламжтай болголоо

post-img

Улсын Их Хурлын 2020 оны 39 дүгээр тогтоол, Засгийн газрын 2023 оны 266 дугаар тогтоолын дагуу нүхэн жорлонтой хүүхдийн цэцэрлэг, сургууль, дотуур байрыг орчин үеийн ариун цэврийн байгууламжтай болгох төсөл хэрэгжүүлээд дуусаж байна. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын санхүүжилтээр хэрэгжүүлсэн энэ төслийн хүрээнд 17 аймгийн 294 сумын 218 цэцэрлэг, ерөнхий боловсролын 332 сургууль, 245 дотуур байрыг орчин үеийн ариун цэврийн байгууламжтай болголоо. Эдгээр ариун цэврийн байгууламжийн ашиглалтыг сайжруулах, ажиллуулах, засах хүмүүсийг сургах шаардлага үүсжээ.

Үүнтэй холбогдуулан, Боловсролын яам “Хүүхдийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн ус, ариун цэвэр эрүүл ахуйн орчны аюулгүй байдлыг хангах нь” сэдэвт цахим сургалт зохион байгуулж байна. 2 өдрийн эл сургалтыг 21 аймаг, 9 дүүргийн 1399 цэцэрлэг, 899 сургуулийг 4 ээлжээр хамруулах юм байна. I болон II ээлжийн сургалтад 14 аймгийн 567 цэцэрлэг, 425 сургуулийн 3254 ажилчин хамрагдаж байна.

0/1000