horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userАДМИН

Layla: Бүжиглэх сонирхол минь намайг хөгжмийн урлаг руу хөтөлсөн

post-img

П.АМГАЛАНБАЯР

Монголын хөгжмийн урлагт, шинэ содон, өнгө төрхийг тодорхойлох уран бүтээлчид түрэн гарч ирсээр байна. Түүний нэг бол Монголын эмэгтэй DJ артистуудын нэг Layla дууны уран бүтээлүүдээ сонсогчдод хүргэж эхэллээ. Тэрээр анхны цомгийн эхний дуугаа “Салхи” нэртэйгээр гаргажээ. Түүнтэй цөөн хором ярилцсанаа хүргэе.

-Сонсогчид таныг DJ гэдгээр тань мэднэ. Харин хэзээнээс дуулж эхлэв?

-Би 2013 оноос эхлэн дуу хөгжим сонирхон DJ хийж эхэлсэн. Бүжиглэх сонирхол, ур чадвар минь намайг хөгжмийн урлагт хөл тавихад нөлөөлсөн гэхэд болно. Энэ жилээс эхлэн өөртөө шинэ challenge хийж, дуугаа өөрөө дуулж эхэлж байгаа юм.

-Дууны анхны уран бүтээл болох “Салхи”-ийнхаа талаар яривал?

-“Салхи” бол миний анхны цомгийн эхний дуу болон гарч байгаа, мелодик техно урсгалын дуу. Монгол хэв маяг, уртын дуугаа орчин үеийн хэмнэлтэй хольж уг бүтээлдээ шингээсэн. Дууны хөгжмийн найруулгыг шинэ залуу продюсер Becku болон миний бие өөрөө хийж, ая, дууны найруулга дээр дуучин Б.Замбалгарав ажиллаж, дууны шүлгийг Kenn бичиж, дууны бичлэгийг “Clef recordings” студийн инженер Одмандах хийж гүйцэтгэсэн. Видео клипийг “March nine” студи хийж бүтээсэн.

-Анхны цомог гэж дурдлаа. Цомгоо хэзээ сонсогчдод хүргэх вэ?

-House, techno урсгалын таван дуунаас бүрдсэн анхны EP цомгоо гаргахаар ажиллаж байна. Удахгүй  цомгоо үзэгчдэд хүргэнэ.

-Уран бүтээлийн цаашдын зорилгоосоо хуваалцаач?

-Уран бүтээлүүдээ аль болох чанартай сайн гаргаж, үндэсний хэв маяг, монгол ёс заншил, соёлоо өөрийн уран бүтээлдээ түлхүү шингээж гаднын улс оронд таниулан сурталчлахыг хичээж зорьдог.

0/1000