horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Л.Оюун-Эрдэнийн гаалийг П.Дэлгэрнаран Г.Занданшатарынх болгоно

post-img

П.ДЭЛГЭРНАРАН БА Г.ЗАНДАНШАТАР

Г.Занданшатар, П.Дэлгэрнаран хоёр гар нийлж эхэлснээс хойш хэдэн ч он улирч байгаа юм. Зүүний хүчний холбоо гэгчээр У.Хүрэлсүх, Б.Цэнгэл, П.Дэлгэрнаран нарын олон хүн дотносож, дэм дэмэндээ явдаг гэлцдэг. П.Дэлгэрнаранг “Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын тэргүүн дэд захирлын ажлаа өгмөгц нь УИХ-ын дарга Г.Занданшатар түүнийг УИХ-ын Тамгын газрын Захиргаа, хүний нөөцийн хэлтэст ахлах референтээр аваад, тун удалгүй 2020.08.29-нд Сонгуулийн ерөнхий хорооны даргаар томилуулсан юм.

Улс төр судлаач, эрхзүйч мэргэжилтэй энэ хүн Үндэсний соёл, амралтын хүрээлэнгийн захирал, нийслэлийн Өмчийн харилцааны газрын дарга, Баянзүрх дүүргийн засаг даргын орлогч, “Автобус-3” компанийн захирал, Автотээврийн газрын дарга, “Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын тэргүүн дэд захирал гээд удирдах албан тушаалаас буулгүй явсаар СЕХ-ны дарга болжээ. Гэвч түүнийг СЕХ-г удирдаж байх хугацаанд нь Г.Занданшатар 2024 оны УИХ-ын сонгуульд нутагтаа өвдөг шороодсон.

Одоо Г.Занданшатар Ерөнхий сайд болоод П.Дэлгэрнарангаар гаалийн байгууллагыг удирдуулахаар шийдэв. Л.Оюун-Эрдэнийн гаалийг өөрийн болгохын тулд тэрээр П.Дэлгэрнаранг СЕХ-ноос гаальд авчирч тавилаа. Тохиролцоо ёсоор П.Дэлгэрнаран СЕХ-ны даргын үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ УИХ-д гаргаж, түүнийг нь 2025.12.16-нд УИХ хүлээн авч, чөлөөлсөн. Ингээд Засгийн газар 2026.01.07-нд П.Дэлгэрнаранг ГЕГ-ын даргаар томилоод байна.

П.ДЭЛГЭРНАРАН БА ГААЛЬ

Тэр уг албан тушаалд очоод, 2 хоногийн дараа гаалийн ажилтнуудыг сэлгэн ажиллуулах шийдвэр гаргажээ. Дахиад 2 хоногийн дараа Ерөнхий сайд Г.Занданшатар Замын-Үүд дэх Гаалийн газрын дарга О.Цэенрэгзэнг үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг ГЕГ-ын дарга П.Дэлгэрнаранд даалгав. 2 хоногийн зайтай эдгээр шийдвэр гаалийнхныг бужигнуулж байна. Гаалийн байгууллага улсын хэмжээнд 1500-гаад ажиллагсадтай. Үүний 400 орчим нь үйлчилгээний ажилчид бол үлдсэн нь гаалийн улсын байцаагч нар ажээ.

ГЕГ-таа нийт 330 орчим хүн ажилладаг бол Замын-Үүд дэх Гаалийн газарт 210 байцаагч ажиллаж байна. Сэлгээнд ГЕГ, Улаанбаатар, Замын-Үүд, Буянт-Ухаа, Алтанбулаг дахь Гаалийн газрын ажилтнуудыг түлхүү хамруулах гэнэ. Гаалийн улсын ахлах байцаагч нараас 60-70 хүнийг уг сэлгээнд хамруулах бололтой. Энэ бол шинэ юм биш.

Угаас гаалийн байцаагч нарыг 1 газарт удаан ажиллуулдаггүй. 1 газартаа удвал нутгийн иргэд, байнгын үйлчлүүлэгч нартай танил болох, харилцан уялдаатай ажилладаг бусад байгууллагын ажилтнуудтай үгсэн хуйвалдах эрсдэлтэй. Тиймээс дунджаар 2-3 жилд гаалийн байцаагч нарыг Замын-Үүдээс Буянт-Ухаа руу, Буянт-Ухаагаас Цагааннуур луу гэх мэтээр шилжүүлдэг.

Шивээхүрэн дэх Гаалийн газрын дарга М.Өнөрбуян, Ховд аймгийн Булган суман дахь Гаалийн газрын дарга О.Лхагва-Эрдэнэ гээд цувруулахаар нэрсийн жагсаалт гаргажээ

Сэлгээ, шилгээний нэлээд хэсэг нь Р.Отгонжаргалыг дагаж цагдаагийн байгууллагаас гаальд ирж эзэн суусан хурандаа нарыг чиглэжээ. Үе үеийн дарга нарын үлдээсэн, аваа өгөө сурсан, тэр даргын, тэрний энэний гэх хүмүүсийг хуулийн байгууллагад өгч, шалгуулах юм байна. Тэдгээр хүмүүсийн түрүүнд Замын-Үүд дэх Гаалийн газрын дарга О.Цэенрэгзэнг халлаа. Араас нь Шивээхүрэн дэх Гаалийн газрын дарга М.Өнөрбуян, Ховд аймгийн Булган суман дахь Гаалийн газрын дарга О.Лхагва-Эрдэнэ гээд цувруулахаар нэрсийн жагсаалт гаргажээ.

П.Дэлгэрнаран гаалийн байцаагч нарын ажлын байрны тодорхойлолтыг эргэн харж, авлигын эрсдэлтэй газар, хороондоо бүтцийн өөрчлөлт хийхээр төлөвлөжээ. Улмаар хүн хүнтэйгээ харилцах харилцааг цөөлж, зарим бүрдүүлэлтэд хиймэл оюун ашиглах юм байна.

Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй гаалийн байгууллагуудаас хэрэгт холбогдсон, асуудалтай 24 гаалийн байцаагчийн эрхийг ГЕГ-ын дарга П.Дэлгэрнарангийн шийдвэрээр түдгэлзүүлжээ. Тэдний 14 нь Замын-Үүд дэх Гаалийн газарт ажиллаж байв. Хүн сольсноор асуудал бүрэн шийдэгдэхгүй. Учир нь аливаа нэг газарт ажилладаг гаальчид, хилийн цэрэг, цагдаа, мэргэжлийн хяналт гэх мэт төрийн албан хаагчид хоорондоо авлигын сүлжээ  үүсгэсэн байж болзошгүй гэж П.Дэлгэрнаран үзэж, түүний эсрэг арга хэмжээ авах гэнэ.

П.ДЭЛГЭРНАРАН БА Б.ӨСӨХЖАРГАЛ

Гаалийн байгууллагын авлигатай тэмцэх гэж буй П.Дэлгэрнаран өөрөө авлигаас хэр хол байдгийг сонирхъё. 2024 онд тэр 56.7 сая төгрөгийн орлого олжээ. Цалингаас өөр орлогогүй гэсэн үг. Эхнэр нь 190 сая төгрөгийн орлого олсон байв.  250 сая төгрөгийн үнэтэй нийтийн 1 орон сууцтай.  68 сая төгрөгийн 1 машинтай. Эзэмших эрхийн гэрчилгээтэй 700 ам м газар, 30 сая төгрөгийн үнэт эдлэл, 3 тэрбум 781 сая төгрөгийн хадгаламжтай ажээ.

Энэ хадгаламжаа П.Дэлгэрнаран “Миний эхнэрийн бий болгосон, гэр бүлийнхний хадгаламж. Эхнэр барилга барьж, гэр бүлдээ хуримтлуулсан мөнгө. Миний эхнэр насаараа барилгын бизнес эрхэлсэн. Би цалингаас цалингийн хооронд явдаг. Миний нэр дээр 1 ч төгрөгийн хадгаламж байхгүй” гэж тайлбарлав.

Б.Өсөхжаргал 2018 оноос хоолны бизнесээ орхиж, барилгын салбарт шилжсэн аж

П.Дэлгэрнарангийн эхнэрийг Бядрангийн Өсөхжаргал гэдэг. Б.Өсөхжаргалын төрсөн дүү нь Монголбанкны ерөнхийлөгчийн ажлаа саяхан өгсөн Б.Лхагвасүрэн. Б.Өсөхжаргал, Б.Лхагвасүрэн нарын аав Б.Бядран Архангай аймгийн Булган сумынх. Цэцэрлэг хотын захирагчаар ажиллаж байжээ.

Б.Өсөхжаргал эхэндээ “Билиг-Арвижах зоог” ХХК байгуулан, хоолны бизнес эрхэлж, төрийн өмчит компаниудын хоолны газрыг түрээсэлдэг байжээ. 2018 оноос хоолны бизнесээ орхиж, барилгын салбарт шилжсэн аж. Гэр бүлээрээ 5 компани эзэмшдэг. “Булгатмөрөн”, “Сүмт-Өргөө” компанийн гүйцэтгэх захирал нь төв банкны тэргүүн асан Б.Лхагвасүрэнгийн төрсөн дүү Б.Лхагвадорж.

П.ДЭЛГЭРНАРАН БА Д.БОЛОР

Дэлгэрнарангийн Болор Сангийн яамны Санхүүгийн бодлогын газрын Санхүүгийн зах зээл, даатгалын хэлтсийн мэргэжилтнээр ажиллаж байв. АТГ-т мэдүүлсэн хөрөнгө, орлогын мэдүүлгээс нь үзвэл 2017 онд 10.9 сая төгрөгийн орлоготой байсан бол 2021 онд 21.1 сая болж нэмэгджээ. Гэр бүлийн орлого нь 2017 онд 64.5 сая байсан бол 2021 онд 209.7 сая болжээ.

400 сая төгрөгийн үнэтэй нийтийн 2 орон сууц, 30 сая төгрөгийн үнэт эдлэлтэй. 2017 онд 328 сая төгрөгийн “Lexus 570”, “Toyota Land Cruiser 200” загварын машинтай байсан бол 2021 онд 228 саяын “Land Cruiser 200” нь үлдсэн байв. 2017 онд 11 саяар үнэлсэн 8 адуутай байсан бол 4 жилийн дараа 3 сая төгрөгийн 3 адуутай үлджээ.

2017 онд 1.4 орчим төгрөг байсан хадгаламж нь 2021 онд 2.8 тэрбум болж нэмэгдсэн байв. 2017 онд “Сүмт-Өргөө”, “Билэг-Аривжих” ХХК-ийн хувьцаа эзэмшдэг байсан бол 2021 онд “Кодокоре” ХХК-ийн 1000 ш, Сүмт-Өргөө ХХК-ийн 50 ширхэг, ДДББ, “Булгатмөрөн” ХХК-ийн хувьцаа эзэмшдэг болсноо мэдүүлжээ.

“Сүмт-Өргөө” компанийг уг тендерт оролцон шалгарах үед Д.Болор Сангийн яаманд ажиллаж байсныг сануулъя

“Сүмт-Өргөө” ХХК нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн “Москва” хороолол дунд улсын төсвийн 13 тэрбум төгрөгөөр 2019-2020 онд 153-р сургууль, 287-р цэцэрлэгийг барьсан юм. Эдгээр барилгыг бариулсан төлбөрөө өгсөнгүй хэмээн, Сангийн яамнаас мөнгөө нэхэмжлэн, 2020.09.14-ний өглөө 153-р сургуулийн хаалгыг гинжлэн, хүүхдүүд, багш, ажиллагсдыг оруулалгүй барьцаалсан удаатай.

Мөнгийг нь шилжүүлээгүй шалтгаанаа Сангийн яамны Төсвийн хөрөнгө оруулалтын газрын дарга Г.Түвдэндорж “1-рт, тус компани 15 тэрбум төгрөгийн санхүүжилтийн хүсэлт ирүүлсэн. Энэ нь магадлалын ерөнхий дүгнэлтээс 2 тэрбумаар хэтэрсэн байсан. 2-рт, 960 хүүхдийн сургууль, 280 хүүхдийн цэцэрлэгийн өртөг нь өндөр байсан. 2019 онд ашиглалтад оруулсан 960 хүүхдийн сургууль 4.3-4.4 тэрбум төгрөгөөр баригдсан байдаг. Одоо барьж буй хүчин чадал адилхан сургууль 6.5-6.7 тэрбум төгрөгийн төсөвтэй байна. 2019 онд 280 хүүхдийн цэцэрлэгийг 2-2.3 тэрбум төгрөгөөр барьж байна” гэж тухайн үед тайлбарлаж байлаа.

Дунджаар 7-8 тэрбумаар барьсан, 3 тэрбумаар газрыг нь авсан, нийт 10-11 тэрбумаар барьсан барилгадаа 15 тэрбумыг нэхэмжилсэн гэнэ. Ингээд тус компанид 13 тэрбумыг шилжүүлсэн байдаг. “Сүмт-Өргөө” ХХК уг сургууль, цэцэрлэгийн газрыг 3 тэрбум төгрөгөөр худалдан авсан гэдэг. Тус компанийг тендерт шалгарахад нь УИХ-ын гишүүн Н.Учрал тусалсан гэх яриа тухайн үед гарч байлаа. Гэхдээ “Сүмт-Өргөө” компанийг уг тендерт оролцон шалгарах үед Д.Болор Сангийн яаманд ажиллаж байсныг сануулъя.

П.Дэлгэрнаран өөрөө төрийг хашиж, эхнэр, хүүхдүүд нь мөнгө хашдаг юм байна.

0/1000