horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userБ. Оюунжаргал

Шатсан машин дахь барааны дийлэнх нь “Нэ-То” каргоны ачаа байжээ

post-img

Дорноговь аймгийн Айраг суманд Замын-Үүд сумаас Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан ачааны машин шатаж байна гэсэн дуудлагыг Онцгой байдлын газар бүртгэжээ. Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Айраг сум дахь 23 дугаар ангийн албан хаагчдыг очиход, иргэн Б-гийн “Volvo FM440” загварын зүтгүүр дээр тээвэрлэж явсан 29 тн бараа шатаж байжээ.

Уг машинд ачсан барааны дийлэнх нь “Нэ-То” каргоны 1-р сарын 14-ний бараа байжээ. Тус карго “Үйлчлүүлэгчдийн хохирлыг бүрэн барагдуулна” гэдгээ мэдэгдээд байна. Одоогоор тус каргоны ажилчид ачааны эзэдтэй холбогдож байгаа юм.

0/1000