Нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, автобусны зогсоол хоорондын зайг ойртуулж, иргэдийн эрэлт хэрэгцээг хангах үүднээс нийтийн тээврийн үйлчилгээний Ч:24Б “Нисэх-ТЭЦ-4-3, 4-р хороолол-Гандан” чиглэлийн замналд “Ирээдүй хотхон” /урд/, “Ирээдүй хотхон” /хойд/ зогсоолыг шинээр нэмлээ.
“Ингэснээр Ирээдүй хотхон зогсоолд Ч:24Б “Нисэх-ТЭЦ-4-3, 4-р хороолол-Гандан”, Д:14 “Нүхт-Хангарьд-Ирээдүй хотхон” гэсэн хоёр чиглэлийн нийтийн тээврийн автобус зогсдог боллоо. Чиглэлийн үйлчилгээтэй холбоотой санал хүсэлтийг 70044040 дугаарын утсанд хүлээн авч шуурхай шийдвэрлэнэ” гэж НТБГ-аас мэдээллээ.
Мөн Ч:24Б чиглэлийн өөрчлөлтийг 2026 оны нэгдүгээр сарын 17-ны өдрөөс эхлэн мөрдөх юм. Иймд иргэд та бүхэн доорх зураглалын дагуу зорчино уу.



