Намрын чуулган завсарлахаас өмнө УИХ дахь АН-ын бүлэг Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг ярьж байсан ч хоёр намаас хамтарсан ажлын хэсэг гарснаар гарын үсэг цуглуулах ажил зогссон байдаг. Тэгвэл өчигдөр АН-ын удирдлагууд сэтгүүлчдэд мэдээлэл өгөх үеэрээ дэд сайдын томилгоог эсэргүүцсэн байр сууриа сөрөг хүчин хадгалсанн хэвээрээ байгаагаа мэдэгдсэн юм. Тус намын дарга О.Цогтгэрэлийн мэдээлж буйгаар дэмжиж гарын үсэг зурах 34 гишүүнээс гадна парламентад асуудлыг 64 гишүүн дэмжиж байж Засгийн газрыг огцруулах боломж бүрдэх учраас дэмжих гишүүдийн тоог баталгаажуулж байж хаврын чуулганаар Г.Занданшатарыг огцруулах бичгээ өргөн барих гэнэ.
Хүний эрхийн мэдрэмжтэй, хараат бус сэтгүүл зүйг танд хүргэе.
Subscribe
А. АлтанцэцэгАН Ерөнхий сайдыг огцруулах бичгээ хаврын чуулганаар өргөн барих уу?
- 2026/01/16
- •
- -4 цаг -27 минутын өмнө
- •
- 1 мин уншина

- Шинэ
- Хандалттай
