horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Бурханхалдун явах замд тэмдэг байрлууллаа

post-img

Бурханхалдун хайрханд бараалхагч иргэдийн хөдөлгөөн өвөл эрс нэмэгдэж, морь унуулдаг нутгийн иргэд, машинтай очсон иргэд 1 дор бөөгнөрдөг. Үүний улмаас байгаль орчинд үүссэн сөрөг нөлөөг бууруулах зорилгоор морь унуулах иргэдийг Богдын голын эрэгт, машинтай иргэдийг Доод овооны баруун талбайд байрлуулахаар тогтоож өгчээ. Уг газарт тэмдэг байрлуулах, зам дагуу хог хаягдлыг түүж цэвэрлэх ажлыг Төв аймгийн Мөнгөнморьт сумын байгаль хамгаалагч нар хийлээ.

Бурханхалдун хайрханд бараалхагч та бүхэн цаг агаарын нөхцөлд тохируулан машины бүрэн бүтэн байдал, өөрсдийн аюулгүй байдлыг ханган, хог хаягдлаа хаяхгүй буцаан авч явж, аялаарай.

0/1000