horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Тэс голын хөндийгөөр -48 градус хүйтэн хоножээ  

post-img

Баруун, төв, говийн нутгаар өчигдөр өдөр /2025.01.15/ 1-16 градусаар хүйтэрлээ. Өдөртөө хамгийн хүйтэрсэн газар нь Увс аймгийн Тэс сум болов. Энд -33 градус байжээ. 

Шөнөдөө хүйтний эрч чангарч, Монгол орны нийт нутгаар 1-26 градусаар нэмж хүйтрэв. Увс нуур, Дархадын хотгор, Байдраг, Завхан голын эх, Идэр, Тэс, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -38-48 градус хүйтэн хоносон байна. Шөнөдөө хамгийн хүйтэн хоносон газар нь Увс аймгийн Тэс сум. Энд 47.6 хэм хүрч хүйтэрчээ.

Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө голын хөндийгөөр -32…-37 градус, Хэрлэн Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар -26…-31 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -13…-19 градус, бусад нутгаар -20…-25 градус хүйтэн хоножээ.

Өнөө өглөөний 08:00 цагт нийт нутгийн 80 хувь нь цастай байлаа.

  • Сэлэнгийн Бугантад 36 см, Зэлтэрт 31 см, Орхонд 26 см, Зүүнбүрэнд 25 см, Увсын Хяргаст 28 см,
  • Ховдын Үенч, Алтай, Завханы Тэс, Увсын Малчин, Сэлэнгийн Хүдэр, Ерөө, Хушаат, Баянгол, Дархан-Уулын Шарынгол, Дархан, Орхон, Хонгор, Төв аймгийн Угтаалцайдамд 20-24 см,
  • Бусад нутгаар 1-19 см зузаан цастай байна.

0/1000