Боловсролын зээлийн сангийн Ажлын албаны даргаар ажиллаж байсан О.Сийлэгмааг “Ёс зүйн зөрчил гаргасан” гэдэг шалтгаанаар үүрэгт ажлаас нь чөлөөлсөн тухай бид өмнө нь мэдээлж байсан. Энэ талаар Боловсролын сайд П.Наранбаяраас тодруулахад О.Сийлэгмаатай холбоотой Хүний эрхийн үндэсний комиссын дүгнэлт гарсан учраас ажлаас чөлөөлсөн хэмээн тайлбарлаж байна. Түүнчлэн Засгийн газрын хэрэг эрхлэх газар болоод олон эцэг эхчүүдээс О.Сийлэгмаатай холбоотой гомдол гаргаж байжээ. Хэргийг АТГ шалгаж байгаа юм.
Харин О.Сийлэгмаагийн зүгээс мэдээлэл хийж, өөрийг нь ажлаас халсан шийдвэрийн эсрэг шүүхэд хандана гэдгээ зарлаад байгаа билээ. Түүнийг 2024 оны наймдугаар сард Боловсролын зээлийн сангийн ажлын албаны даргын албан тушаалд эргүүлэн томилж байсан түүхтэй.


