“Nestle” компанийн “NAN” нярайн сүүн тэжээлд цэреулид токсин гэх нянгаас ялгардаг хорт бодис илэрсэн байж болзошгүй аж. Иймд “NAN” сүүн тэжээлийг Монголын зах зээлд худалдахыг хориглож, дэлгүүр, худалдааны төвүүдээс уг бүтээгдэхүүнийг татан авч байна. Эргүүлэн татаж буй бүтээгдэхүүнүүдийн нэрс

Тухайн бүтээгдэхүүнийг “Маркет Гейт” ХХК Монголд албан ёсоор оруулж ирдэг. Иймд эл бүтээгдэхүүний борлуулалтыг зогсоож буйгаа Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар мэдээллээ.


