horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userБ. Ариунаа

Асгарсан түлшийг саармагжуулж, бохирдсон хөрсийг хуулжээ

post-img

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороонд шатахуун тээвэрлэж явсан ачааны машин онхолдсон. Дуудлагын дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 65 дугаар ангийн албан хаагчдыг очиход, “Beiben North Benz ND-4250” загварын 42 тонн дизель түлш ачсан тээврийн хэрэгсэл автозамын хажуу тал руу онхолдож, 16 тонн дизель түлш асгарсан байжээ.

Тухайн тээврийн хэрэгслийн ачиж явсан түлшийг өөр тээврийн хэрэгсэлд шилжүүлэн ачиж, Хан-Уул дүүргийн тохижилт, цэвэрлэгээ хариуцсан “Хан-Уул-Агро” ОНӨААТҮГ асгарсан түлшийг саармагжуулж, бохирдсон хөрсийг хууллаа.

0/1000