horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userБ. Энхзаяа

Т.Эрдэнэ-Очир: Энгийн мэт харагддаг цаас ч амилж, уран бүтээлийн хэлээр ярьж чадна

post-img

Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн үзэсгэлэнгийн танхимд залуу уран бүтээлч, архитектор Т.Эрдэнэ-Очир анхны бие даасан уран хайчилбарын “Амь цаас” үзэсгэлэнгээ нээлээ. Үзэсгэлэнг энэ сарын 25 хүртэл олны нийтэд толилуулах юм.

Тэрбээр Сүхбаатар аймгийн Онгон суманд төрж, өссөн. Бага наснаасаа л цаас хайчилж, зураг зурж, уран бүтээл хийх дуртай хүүхэд байжээ. Гэрийнхэн нь түүнийг “Цаас хайчилж, зураг зуран, хог тарилаа” хэмээн загнадаг байсан гэнэ. Тэр өөрийн сонирхлоо орхилгүй өдий хүрчээ.

Аавынх нь талд урлагийн хүн байдаггүй. Харин тоо, эдийн засгийн чиглэлийн хүмүүс олон байдаг аж. Харин ээжийнх нь талаас урлагийн хүн гэвэл жүжигчин Өөскө л бий гэнэ. Үүнийг аав нь “Аавынхаа талаас тооцоо, ээжийн талаас урлагийн авьяас өвлөсөн байх” хэмээв.

“Амь цаас” үзэсгэлэнд уран бүтээлчийн 2017 оноос хойш туурвисан цаасан хайчилбар дэлгэжээ. Энгийн цаасыг нарийн ажиллагаа, уран сэтгэмжээр “амилуулсан” гэдгээрээ энэ үзэсгэлэн онцлог.

“Амь цаас” үзэсгэлэнгийн нээлтийн үеэр Т.Эрдэнэ-Очиртой цөөн хором ярилцлаа.

-“Амь цаас” гэж нэрлэх болсны учир юу вэ. Энэ нэрний утга санааг тайлбарлаж өгөөч?

-Үзэсгэлэнд дэлгэсэн бүтээл бүр өөр өөрийн гэсэн характер, дүр төрхтэй. Тэр онцлог нь цаасанд амь оруулж байгаа мэт санагддаг учраас үзэсгэлэнгээ “Амь цаас” гэж нэрлэсэн. Энгийн мэт харагддаг цаас ч амилж, уран бүтээлийн хэлээр үзэгчидтэй “ярьж” чадна гэж бодсон юм.

-Архитектор мэргэжилтэй хүний хувьд уран хайчилбарын урлагт хөл тавих болсон шалтгаан юу байв?

-Багаасаа л зураг зурах дуртай, цаасаар хайчилбар их хийдэг байсан. Анх 2012 онд нэгэн дэлгүүрээр орж явахдаа цаасан хайчилбар харсан нь их сонирхол татсан. Тэр үеэс эхлэн энэ урлагт илүү их дурласан. Одоог хүртэл цаасан хайчилбараа үндсэн ажлынхаа хажуугаар, чөлөөт цагаараа хийж байна.

-Барилга төлөвлөх, цаас хайчлах хоёрын хооронд ижил төстэй зүйл байдаг байх?

-Барилга, уран зураг, цаасан хайчилбар гээд бүгд шинээр сэтгэж, бүтээх үйл явц. Архитекторын ажил ч, хайчилбар ч ялгаагүй орон зай, хэлбэр, нарийвчлал шаарддаг. Ер нь цаас хайчлах, архитекторын сэтгэлгээ хоёр хоорондоо их ойр.

-Та архитектор болно гэж хэзээнээс шийдсэн бэ?

-Багаасаа зураг зурдаг хүүхэд байсан. 2-3 дугаар ангид байхдаа “Архитектор болно” гэж бодож эхэлсэн. Манай аавын ах барилгын цэргийн хурандаа хүн байсан юм. Тэр надад “Архитектор гэж мэргэжил байдаг. Барилгын архитектор болоорой” гэж хэлсэн нь энэ мэргэжлийг сонгоход их нөлөөлсөн.

-Бүтээлүүдээрээ дамжуулан үзэгчдэд ямар санаа, мэдрэмжийг хүргэхийг хүсдэг вэ?

-Манайд цаасан хайчилбарын урлагийг ихэвчлэн сувинер, чимэглэл маягаар ойлгох хандлага байдаг шиг санагддаг. Хайчилбар гэдэг хямдхан чимэглэл биш, бие даасан уран бүтээл гэдгийг харуулахыг хүсдэг.

-Таны бүтээлүүд маш нарийн, жижиг деталь ихтэй юм. Их цаг хугацаа шаарддаг уу?

-Маш их тэвчээр, хариуцлага шаарддаг. Бүтээлийг эхлээд цаасан дээр буулгаж, дараа нь хутганы нарийн ажиллагаагаар хийдэг. Бүх хайчилбарт хутга ашигладаг. Маш нарийн, их хэмжээний ажлыг хутгаар хийдэг. Ялангуяа хөрөг бүтээлүүд дээр тухайн хүний дүр төрх, онцлог, зан чанарыг гаргахын тулд илүү анхаарал шаарддаг.

-Үзэсгэлэнд ямар бүтээлүүдээ сонгон дэлгэв?

-Үзэсгэлэндээ 2017 оноос хойш хийсэн бүтээлүүдээсээ сонгон дэлгэлээ. Бүтээл бүрт тухайн үеийн минь бодол, цаг хугацаа, хөдөлмөр шингэсэн.

-Бүтээлүүдээс тань уран бүтээлч хүний шандас шаардсан нь аль нь вэ?

-Үнэндээ бүх бүтээл өөр өөрийн гэсэн сорилттой. Аль нэгийг нь онцлохоос илүүтэй, бүтээл бүр уран бүтээлчээс цаг хугацаа, тэсвэр, сэтгэл зүтгэл шаардсан гэдгээрээ үнэ цэнтэй гэж боддог.

0/1000