horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userА. Алтанцэцэг

Хэрэглээний зээлийг хумих шийдвэр гаргалаа

post-img
<p>Монголбанкны Мөнгөний бодлогын хороо өнөөдөр ээлжит бусаар хуралдлаа. Тус хороо өнгөрсөн сард хуралдаж, бодлогын хүүг 12 хувьд хэвээр хадгалах тухай шийдвэр гаргасан бол энэ удаа хэрэглээний зээлийг хумихаар шийдвэрлэжээ.</p> <blockquote class="wp-block-quote is-layout-flow wp-block-quote-is-layout-flow"> <p>Тус хороо арилжааны банкнаас иргэдэд шинээр олгох хэрэглээний зээлийн өр, орлогын харьцааг 45 хувьд хүргэж, шинэчлэн тогтоосон юм. Мөн арилжааны банкуудын төгрөгийн болон гадаад валютын заавал байлгах нөөцийн хэмжээг тус бүр нэг нэгж хувиар нэмж, 14 болон 19 хувьд хүргэжээ.</p> </blockquote> <p>Иргэдийн зээлийн өр, орлогын харьцааг нэмэхэд хэрэглээнээс үүдэлтэй эрэлтийн гаралтай инфляц өндөр байгаа нь нөлөөлж байгаа учраас ийм шийдвэр гаргах болсон тухайгаа Монголбанкны ерөнхийлөгч С.Наранцогт тайлбарласан байна. Гадаад эдийн засгийн тодорхой бус байдал өндөр байгаа үед арилжааны банкуудын эрсдэл даах чадварыг нэмэгдүүлэх нь чухал гэж үзэж байгаагаа ч илэрхийлжээ. Энэхүү шийдвэр нь инфляцыг дунд хугацаанд тогтворжуулах, эдийн засаг, санхүүгийн салбарын тогтвортой байдлыг хангах бодлого хэмээн тодорхойлсон байна.</p> <figure class="wp-block-image size-full"><img loading="lazy" decoding="async" width="1024" height="683" src="https://admin.time.mn/wp-content/uploads/2026/01/MPA-PHOTO2023-214-1024x683-1.jpg" alt="" class="wp-image-140479" srcset="https://admin.time.mn/wp-content/uploads/2026/01/MPA-PHOTO2023-214-1024x683-1.jpg 1024w, https://admin.time.mn/wp-content/uploads/2026/01/MPA-PHOTO2023-214-1024x683-1-300x200.jpg 300w, https://admin.time.mn/wp-content/uploads/2026/01/MPA-PHOTO2023-214-1024x683-1-768x512.jpg 768w" sizes="auto, (max-width: 1024px) 100vw, 1024px" /></figure> <p>Төв банкны ерөнхийлөгч С.Наранцогт томилогдоод сар болж байгаа бөгөөд төв банкинд бүтэц зохион байгуулалтын шинэчлэл өрнүүлж эхэлжээ.</p>
0/1000