Улсын ерөнхий прокурорын газраас “Прокурорын байгууллагын захиргааны албаны удирдах болон гүйцэтгэх албан тушаалын сул орон тоог нөхөх журам”-д заасны дагуу прокурорын туслах ажилтнаар ажиллах хүсэлтэй иргэдийг 1-р сарын 10-16-нд сонгон шалгарууллаа. Энэ удаагийн сонгон шалгаруулалтад нийт 421 иргэн бүртгүүлжээ. Хууль, эрх зүйн мэдлэгийн сорилгын шалгалтад 232 оролцогч тэнцэн, бодлого, эссэ, ярилцлагын шалгалтад оролцож, журамд заасны дагуу 60 ба түүнээс дээш оноо авсан 70 оролцогчийг прокурорын туслах ажилтны нөөцөд бүртгэсэн байна.
Прокурорын байгууллагын туслах ажилтны сонгон шалгаруулалтыг 2022-2025 онд нийт 5 удаа зохион байгуулахад 1032 иргэн оролцжээ. 249 иргэн шалгалтад тэнцэн нөөцөд бүртгэгдэж, өнөөдрийн байдлаар 232 иргэн прокурорын туслах ажилтнаар томилогджээ.
Дашрамд дурдахад прокурорын байгууллагын туслах ажилтны сонгон шалгаруулалтаас гадна “Прокурорыг сонгон шалгаруулах журам” батлагдан, хэрэгжиж эхлээд байна.

