horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Монголын хөрөнгийн зах зээлийг хятадуудад танилцуулав

post-img

Санхүүгийн зохицуулах хорооноос Монгол Улсын хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх, олон улсын зах зээлд сурталчлах, гадаадын хөрөнгө оруулагчдын оролцоог нэмэгдүүлэх, дотоодын компаниудад олон улсын зах зээлээс санхүүжилт татах боломжийг сайжруулах зорилгоор “Монголын хөрөнгийн зах зээлийг холбох нь” цуврал арга хэмжээг 1-р сарын 17-нд БНХАУ-ын Бээжин хотноо зохион байгууллаа. Арга хэмжээнд Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням, БНХАУ-д суугаа Монгол Улсын Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Н.Энхболд, БНХАУ-ын Хятад-Азийн Эдийн засгийн хөгжлийн ассоциацийн тэргүүн Чуан Шин Жи болон тус улсын Санхүүгийн зохицуулагч байгууллага (CSRC), Бээжингийн хөрөнгийн бирж (BSE)-ийн удирдах албан тушаалтнууд, хоёр улсын санхүү, уул уурхай, хөрөнгийн зах зээлийн төр, хувийн хэвшлийн төлөөлөл, олон улсын хөрөнгө оруулагчид оролцлоо.

Санхүүгийн зохицуулах хорооны дарга Т.Жамбаажамц арга хэмжээг нээж “Монгол Улсын санхүүгийн салбар, тэр дундаа хөрөнгийн зах зээл сүүлийн жилүүдэд хурдацтай, үсрэнгүй хөгжиж хууль эрх зүйн орчин, санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээ, арилжааны идэвх, дэд бүтэц олон улсын жишигт нийцсэн зах зээл болон төлөвшиж буйг онцлов.

0/1000