horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Харзны усанд орсон хүмүүс машинтайгаа голд цөмөрч оржээ

post-img

Дархан-Уул аймгийн Дархан сумын 1 дүгээр багт Хараа голын гүүрний зүүн талд харзны усанд ороод буцаж явсан 4 хүн суудлын машинтайгаа голын мөсөнд цөмөрч, суужээ. Энэ тухай дуудлагыг аврагчид 2026.01.18-ны өдрийн 18:51 цагт хүлээн авсан байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчдыг очиход иргэн С-ийн  “Toyota Prius 30” загварын суудлын машин мөсөнд цөмөрч, суусан байсан аж. Уг машиныг татан гаргалаа.

0/1000