horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

61, 62 настай 2 малчин төөрчээ

post-img

Төв аймгийн Сэргэлэн сумын Хайрхан багийн Бунхныцагаан-Овоо гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 95 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 85 км-т/ тус аймгийн Баянцагаан сумын харьяат, малчин Э 2026.01.18-ны өдрийн 11:00 цагийн орчим хонио хариулж яваад төөрч, сураггүй болжээ. Уг дуудлагыг мөн өдрийн 19:40 цагт аврагчид хүлээн авсан байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид малчин Э гжх 61 настай, эрэгтэйг эрэн хайх ажиллагааг 20:40 цагаас зохион байгуулж, мөн өдрийн 23:40 цагт гэрээс нь зүүн урд зүгт 4 км-т Үзүүрийнцагаан-Овоо гэдэг газраас  эсэн мэнд олжээ.

Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Өнгөт багийн Ихэнгашуун гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 137 км, сумын төвөөс баруун хойд зүгт 27 км-т/ тус сумын малчин С 2026.01.18-ны  өдрийн 17:00 цагийн орчим явганаар малдаа яваад төөрч, сураггүй болсон байна. Уг дуудлагыг мөн өдрийн 21:04 цагт хүлээн авч, тус аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэдалай сум дахь Эрэн хайх, аврах салбар, Цагдаагийн тасгийн алба хаагчид, сумын Мэргэжлийн ангийнхан хамтран, малчин С гэх 62 настай, эмэгтэйг эрэн хайх ажиллагааг 23:53 цагаас зохион байгуулж, 1-р сарын 19-ний 00:23 цагт Ихэнгашуун гэдэг газраас зүүн урд зүгт 20 км-т Сангийн далай багийн Ар-Угтаал гэдэг газраас эсэн мэнд олжээ. Уг хүний гар, хөл хөлдсөн байсан тул сум дундын Эрүүл мэндийн төвд хүлээлгэн өгсөн байна.

0/1000