horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

6 хүүхэд сургуульд хүргэхээр явж байсан машин цасанд суун, эвдэрчээ

post-img

Завхан аймгийн Отгон сумаас Улиастай сумын чиглэлд зорчиж явсан 9 зорчигчтой суудлын машин Цагаанхайрхан сумын Баянбулаг багийн Хүйтэнгийн дөрөлж гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 50 км-т, сумын төвөөс урд зүгт 20 км-т/ цасанд сууж, эвдэрчээ. Уг дуудлагыг аврагчид 2026.01.18-ны өдрийн 08:40 цагт хүлээн авсан байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн албан хаагчдыг очиход иргэн Х-ын “Toyota Prius 20” загварын суудлын машин эвдэрч цасанд суусан байсан аж. Уг машины зорчигчид болох 3 том хүн, 6 хүүхдийг аврагчид Улиастай суманд авчирч, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн байна. Өнөөдөр хөдөөний сургуулиудын хичээл орж байгаа. Уг машинд сургуульдаа явж байсан хүүхдүүд байсан аж.

Улаанбаатар хотын Багахангай дүүргийн 1 дүгээр хороо, Хүрзтэйн уурхай гэдэг газар  5 зорчигчтой суудлын машин цасанд суусан тухай дуудлага 105 дугаарт 2026.01.18-ны өдрийн 16:00 цагт иржээ. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 80 дугаар ангийн албан хаагчдыг очиход, иргэн Б-ийн “Toyota Sai” загварын суудлын машин цасанд суусан байсан аж. Уг машинд 1 том хүн, 4 хүүхэд зорчиж явжээ.

0/1000
зочин

цаг агаарын байдлаа харж найдвартай, туулах чадвар сайтай унаагаар зорчихгүй бол ч наандаж эрүүл мэнд цаандаж амь насаараа хохирох эрсдэл өндөр шүү дээ.