Дэлхийн эдийн засгийн 56 дугаар чуулга уулзалт 1 дүгээр сарын 19-23-нд Швейцарын Холбооны Улсын Давос хотод “Яриа хэлэлцээний амин сүнсийг сэргээх нь (A Spirit of Dialogue)” сэдвийн дор болж байна. Уг уулзалтад Ерөнхий сайд Г.Занданшатар оролцож байна. “Дэлхийн аялал жуулчлалын өндөр түвшний уулзалт”, “Байгаль орчны төлөөх дэлхийн хамтын ажиллагааны эрчийг эрчимжүүлэх нь”, “Тойрог үнэ цэнийн сүлжээнд хиймэл оюун ухааны хэрэглээ” зэрэг хуралд Ерөнхий сайд үг хэлж, Дэлхийн эдийн засгийн манлайлагчдын хэлэлцүүлгүүдэд оролцоно.
Чуулга уулзалтын үеэр Дэлхийн улс төр, нийгэм, эдийн засгийн манлайлагчид, олон улсын байгууллагын удирдлагатай ажил хэргийн уулзалтууд хийж, Монгол Улсын Засгийн газрын бодлого, үйл ажиллагаа болон төсөл хөтөлбөрүүдийг танилцуулна.


