horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userБ. Оюунжаргал

Хэнтий аймагт хүйтний эрч чангарч байгаатай холбогдуулан сурагчдын хичээлийн цагийг өөрчлөв

post-img


Хүйтний эрч чангарсантай холбоотойгоор Хэнтий аймгийн Онцгой комиссоос сурагчдын хичээлийг 7 хоногоор хойшлуулах хүсэлтийг Боловсролын яаманд хүргүүлсэн ч сунгах боломжгүй гэж үзжэээ. Иймд удирдлагууд шуурхай хуралдан аймгийн хэмжээнд хичээлийн хуваарьт зохицуулалт хийж, боловсролын байгууллагуудтай зөвшилцөн дараах шийдвэрийг гаргасан байна.

Үүнд:
• 1–3 дугаар анги – Үдээс хойш буюу өдөр 13:40-д орно.
• 4, 5 дугаар анги – Өглөө 08 цагаас ордог байсныг энэ 7 хоногт 09:00 цагаас болж нэг цагаар хойшлууллаа.
• Дунд, ахлах анги – Хуучин цагийн хуваарийн дагуу орно гэсэн шийдвэр гаргажээ.
Төрийн байгууллагуудын цэнхэр дугаартай тээврийн хэрэгслийг ашиглан, шаардлагатай тохиолдолд өглөө, орой хүүхдүүдийг хүргэж өгөх ажлыг дотооддоо байгууллагууд зохион байгуулахаар болжээ.

0/1000