Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 24/34 дугаар тогтоолын дагуу “102 Police” аппликэйшнээр зөрчил илгээсэн иргэнд урамшуулал олгох журам 2025 оны арван нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. Урамшууллыг 2026 оны нэгдүгээр сарын 20-ны өдөр буюу маргаашийн дотор багтаан олгох талаар ЗХУТ мэдээллээ.
Мөн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд идэвхтэй оролцсон иргэн, хуулийн этгээдийг 20 хүртэлх хувиар урамшуулж болохыг заасан байдаг.


