horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

4 чингэлэг бараа шалгалгүйгээр хил нэвтрүүлсэн гаалийн байцаагчийг 3 сая төгрөгөөр торгов

post-img

Гашуунсухайт дахь Гаалийн газрын гаалийн улсын байцаагч Н.Наранбаяр Авлигын эсрэг хууль, Төрийн албаны тухай хууль, Гаалийн тухай хуулийг зөрчиж, албаны үүргээ хэрэгжүүлэхгүйгээр Б, Х гэх 2 компанийн 2022.09.20-нд мэдүүлсэн 4 чингэлэг ачаа бараанд хяналт шалгалт хийлгүйгээр Монгол Улсын хилээр нэвтрүүлжээ. Тэдгээр компани гаалийн татварт 50 сая төгрөг төлөх ёстой байсан ч Н.Наранбаяр төлүүлэхгүйгээр явуулжээ. Үүнийг АТГ мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоож, прокурор уг хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн, хэргийг нь шүүхэд шилжүүлжээ.

Уг хэргийг Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүх 1-р сарын 12-нд хэлэлцээд, Н.Наранбаярыг албан тушаалтан хууль, захиргааны хэм хэмжээний актаар тодорхойлогдсон албан үүргээ биелүүлээгүй, зохих ёсоор биелүүлээгүйн улмаас бусдад их хэмжээний хохирол учирсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг нь 2 жил хасаж, 3 сая төгрөгөөр торгох ял оногдуулжээ. Мөн Б, Х компаниас тус тус 23.9 сая төгрөг гаргуулж, улсын орлогод оруулахаар шийдвэрлэлээ.

0/1000