УИХ-ын дарга Н.Учрал Ерөнхий аудитор С.Магнайсүрэн болон Монголбанкны ерөнхийлөгч нартай уулзаж байна. Төв банкинд хийх хяналт, шалгалт хийх гэж байгаатай холбоотойгоор дээрх уулзалт болж байгаа гэх мэдээлэл байна. Энэ үеэр УИХ-ын дарга Хэмнэлтийн тухай хуулийг хэрэгжүүлэх, цомхон бүтцээр ажиллах, чиг үүргийн давхардал болон төрийн байгууллагуудын уялдааг хангахтай холбоотой асуудлаар ярилцаж байгаа юм.
Уулзалтын үеэр Монголбанкны бодлогын алдаа, мөнгө хэвлэлт төгрөгийн ханшийг сулруулж, цалин орлогыг үнэгүйдүүлсээр ирсэн. Бодлогогүй мөнгө, мөнгөгүй бодлого болдог мөнгөний бодлогын алдааны горыг ард иргэд нуруундаа үүрдэг. Монголбанк 700 гаруй ажилтантай, данхар бүтэцтэй болсон хэмээн уулзалтын үеэр УИХ-ын дарга дүгнэлээ. Түүнчлэн шинээр томилогдсон Монголбанкны ерөнхийлөгч С.Наранцогтод чиг үүргийн шинжилгээ хийж, данхар бүтцийг нь цомхотгож, бодлогыг залруулж, засаглалыг засахыг чиглэл болголоо.


