horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Э.Халиунболд 16, П.Мөрөн 29-р байр эзэллээ

post-img

“Тал нутгаас дакарт” төслийн тамирчин Монгол Улсын Гавьяат тамирчин, олон улсын хэмжээний мастер Э.Халиунболд “Дакар ралли” тэмцээний 13 гарааны уралдааны нийлбэр дүнгээр топ 20 дотор багтаж, шилдэг 16 дугаар байрт, Ралли-2 ангилалдаа шагналт 6 дугаар байрт шалгарлаа. Мөн “Best Rookie” буюу шилдэг шинэ тамирчны 3 дугаар байрын тусгай шагнал, дурсгалын медаль, цом хүртэв. Олон улсын хэмжээний мастер П.Мөрөн тус тэмцээний нийлбэр дүнгээр 29 дүгээр байрт шалгарч, Ралли-2 ангилалд 19 дүгээр байрт орлоо.

Хагас сарын турш 190 гаруй улс оронд тэрбум гаруй хүний анхаарлын төвд байсан автомото спортын олимп “Дакар ралли” уралдаанд Монголын тамирчид ийнхүү өндөр амжилттай оролцлоо. Энэ жил Саудын Арабын Хант Улсын нутгаар 7,600 км замд 13 гараатай уралдав.

0/1000