Эрчим хүчний сайд асан, “ДЦС-5” ХК-ийн гүйцэтгэх захирал Н.Тавинбэхийг суллажээ. Түүнийг албан тушаалаа урвуулж, бусдад давуу байдал олгосон хэрэгт холбогдуулан АТГ шалгаж буйгаа энэ сарын 16-нд сэтгүүлчдэд мэдээлсэн.
АТГ прокурорын шийдвэрээр хойшлуулшгүй ажиллагаа явуулж, түүнийг 1-р сарын 14-ний 23:20 цагаас эхлэн 48 цаг албадан саатуулсан юм. Энэ тухай шийдвэрээ Чингэлтэй дүүргийн Прокурорын газар Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд 1-р сарын 15-нд хүргүүлжээ. Уг шийдвэрийг шүүх хүчинтэйд тооцсон байна.
Н.Тавинбэхийг албадан саатуулсан 48 цагийн хугацаа 1-р сарын 17-ны 23:20 цагт дуусаж, түүнийг батлан даалтаар гаргажээ.
Чингэлтэй дүүргийн Прокурорын газар Н.Тавинбэхийг яллагдагчаар татаж, үргэлжлүүлэн цагдан хорихоор Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд саналаа хүргүүлсэн байна. Гэвч шүүх уг саналыг хэлэлцэлгүй хойшлуулсан аж. Шүүх нэгэнт түүнийг цагдан хорих хугацааг сунгаагүй тул Н.Тавинбэхийг батлан даалтаар сулласан аж. Харин өнөөдөр шүүх уг саналыг хэлэлцэж, түүнийг 30 хоног цагдан хорих эсэхийг шийднэ.

