horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userТ. Алтанзагас

Салсан найз охиныхоо гэрэл зургийг цахим орчинд нийтэлсэн залууг шалгаж байна

post-img

Цагдаагийн байгууллагад энэ оны нэгдүгээр сарын 13-ны өдөр иргэнээс ирүүлсэн “Салсан найз залуу миний нүцгэн зургуудыг цахим орчинд тавьж, нэр хүндэд халдлаа” гэх гомдол иржээ. Иймд хүний хувийн, эмзэг мэдээллийг цахим сүлжээнд байршуулсан иргэн Б-ийн үйлдлийг шалгаж байгаа аж.

Дуу, дүрсний бичлэгийг мэдээллийг эзнийх нь зөвшөөрөлгүйгээр бусдад үзүүлсэн бол Зөрчлийн тухай хуулийн 6.22 дугаар зүйлд заасны дагуу хүнийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгодог.

Харин хүний эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь хохирол учруулж болохуйц баримт, мэдээлэл тараахаар сүлдүүлсэн бол Эрүүгийн хуулийн 13.5 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хариуцлага оногдуулдаг байна. Өөрөөр хэлбэл Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуульд “Хүний эмзэг мэдээлэл” гэж хүний үндэс, угсаа, шашин шүтлэг, итгэл үнэмшил, эрүүл мэнд, захидал харилцаа, генетик болон биометрик мэдээлэл, тоон гарын үсгийн хувийн түлхүүр, ял эдэлж байгаа болон ял эдэлсэн эсэх, бэлгийн болон хүйсийн чиг баримжаа, илэрхийлэл, бэлгийн харьцааны талаарх мэдээллийг ойлгоно гэж заасан байдаг.

Иймд хүний эмзэг мэдээллийг задруулсан үйлдэл нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол Зөрчлийн тухай хуулийн 6.27 дугаар зүйлд зааснаар хүнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох хуулийн зохицуулалттай. Иргэд та бүхэн хүний хувийн болон эмзэг мэдээллийг бусдад тараах хууль бус үйлдлээс татгалзаж, бусдын эрх, эрх чөлөөнд халдахгүй байх, хууль дүрмээ сахин биелүүлэхийг зөвлөж байна.

Цагдаагийн байгууллагаас 2022-2025 оны хугацаанд хүний эмзэг мэдээллийг задруулсан нийт 31 хэрэг бүртгэгдэж, 18 хүнийг нийт 33 сая төгрөгөөр торгожээ.

0/1000