horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userНандин-Учрал С.

Б.Цэвээндаш: Идэр есийн хүйтэнд 1600 км зам туулна гэдэг бол маш их тэвчээр шаардана

post-img

Монгол Улсын Гавьяат тамирчин, уулын спортын олон улсын хэмжээний мастер, бэлтгэл хурандаа Б.Цэвээндаш “Ice Marathon-2026” хэт холын олон өдрийн өвлийн ганцаарчилсан гүйлтийг санаачлан Улаанбаатар-Бээжин-Тяньжин хүртэл 1,600 километр замд гүйх тухайгаа өнөөдөр сэтгүүлчдэд мэдээллээ. Тэр 2023 оноос хойш тасралтгүй дасгал сургуулилалтаа хийж, уг марафонд бэлдэж байгаа аж. Гүйлтээ хоёрдугаар сарын 5-ны өдөр Сүхбаатарын талбайгаас эхлэхээр төлөвлөжээ.

Тус гүйлтийнхээ талаар Б.Цэвээндаш “Идэр есийн хүйтэнд гүйнэ гэдэг хүнээс маш их энерги болон тэвчээр шаарддаг. Тиймээс аюулгүй байдлаа сайн төлөвлөж байгаа. Би бүх эрсдэлээ өөрөө хариуцна. Өмнө нь 2024 оны нэгдүгээр сарын 3-нд Улаанбаатар хотоос Дархан, Сэлэнгэ, Алтанбулаг чиглэлд нийт 355 км зам туулж байсан туршлагатай. Энэ удаагийн гүйлт маань өдөр бүр бүтэн марафон буюу 42 км зам туулна гэж тооцож байгаа. Тиймээс 1600 км зам туулахын тулд 45 хоног зарцуулна. Энэхүү гүйлтийн зорилго бол үзэгчгүй спортыг үзэгчтэй болгохыг зорьж байгаагаас гадна байгаль, эх Дэлхийгээ хайрлах, мод тарихыг хүүхэд залуус, ахмад үеийнхэндээ сурталчлах зорилготой” гэв.

Мөн тэрбээр гүйлтийнхээ туршид хувь хүмүүс болон албан байгууллагуудтай хамтарч ажиллахад нээлттэй байгаа талаараа хэллээ.

0/1000