Хүний эрхийн мэдрэмжтэй, хараат бус сэтгүүл зүйг танд хүргэе.
Subscribe
А. АлтанцэцэгНийслэлийн МАН-ын даргын суудлыг ганхуулах чулуу бүр дээрээс унаж мэднэ
- 2026/01/20

- 15 цаг 52 минутын өмнө

- 3 мин уншина

МАН-ын эрх мэдлийн төлөөх тэмцэлд Ерөнхийлөгчийн фракц ялалт байгуулж, өдгөө намын даргаар УИХ-ын дарга Н.Учрал ажиллаж байна. Намын даргын төлөөх марафонд У.Хүрэлсүхийнхний өөдөөс хамгийн том саадыг нийслэлийн МАН-ын хороо учруулсан гэж дүгнэж болно. Тэгвэл нийслэлийн МАН-ын хороог ах намын экс дарга Л.Оюун-Эрдэнийн үеэл Х.Нямбаатар удирддаг билээ. Ерөнхий сайд Г.Занданшатар Х.Нямбаатарыг дэмжиж байгаагаа ажлаа авсныхаа дараа илэрхийлж байсан ч энэ байр суурь өдгөө өөрчлөгдөж, салхи эргэсэн байна.

Нийслэлийн МАН-ыг Х.Нямбаатарын багаас булаан авах ажиллагаа энэ хаврын гол улс төр болж өрнөх прогноз тодроод байгаа юм. Хот, хөдөөд өрнөөд буй МАН-ын хурган дарга нарын уулзалтуудаас эрх мэдлийн төлөөх зодоон ганцхан нийслэлийн МАН-ын хороогоор ч тогтохгүй болохыг мэдэж болохоор нөхцөл бүрджээ.

Намын анхан шатны нэгжүүдэд халаа сэлгээ хийж, Ерөнхийлөгчийн талынхан байр сууриа бэхжүүлэх ажилд ханцуй шамлаад буй сураг чимээ тодорлоо. Тодруулбал аймгуудын МАН-ын хорооны дарга нарыг эхлээд сольж, араас нь сумдын намын үүрт ч салхи оруулахаар шийджээ.

Намын анхан шатны нэгжүүдээс хамгийн том нь нийслэлийн МАН-ын хороо. 79 мянган гишүүнтэй Улаанбаатар хотын МАН-ын хороог Х.Нямбаатарын гараас булаахын тулд МАН-ын генсек Я.Содбаатараас яггүй нүүдэл шаардах нь тодорхой. Хотын даргын суудлыг нь бэхжүүлдэг нийслэлийн намын хорооны даргаасаа буухын тулд нийслэлийн ардын намын хороо хуралдах шаардлагатай. МАН-ын удирдлагаас нийслэлийн ардын намын хороог хуралдуулах шахаасыг оны өмнөөс хийж эхэлсэн ч хурлын тов огт зарлагдаагүй бөгөөд нийслэлийн МАН-ын хороо дотроо болоод гадагшаа анир чимээгүй байна.

Тэгвэл ноднин 100 жилийнхээ ойг тэмдэглэсэн нийслэлийн МАН-ын хорооны талаар ямар мэдээлэл нээлттэй байгааг сонирхъё.

Х.Нямбаатарын даргалж буй нийслэлийн МАН-ын хороо 4 дэд даргатай. Тодруулбал Ч.Батзул, Б.Галцог, Х.Алтаншагай, Ж.Батсайхан нар дэд даргын албан тушаалтай.

Харин нарийн бичгийн даргын албан тушаал нийслэлийн намын хороонд байхгүй. Төрийн байгууллага болгон дэргэдээ телевизийн царааны хэвлэлийн баг бүрдүүлсэн өнөө цагт нийслэлийн МАН-д хэвлэлийн алба байгуулаагүй нь анхаарал татаж байна. Магадгүй нийслэлийн хэвлэлийн албаа газар, агентлагийн хэмжээнд хүртэл нь өргөжүүлсэн Х.Нямбаатарт намын хороондоо хэвлэл ажиллуулах шаардлага гардаггүй бололтой. Нэгэнт хэвлэлийн албагүй учраас нийслэлийн МАН-ын хорооны гишүүд, дэд дарга нар олон нийтэд битгий хэл намдаа ч танигдаагүй өдийг хүрсэн билээ. Магадгүй энэ хувилбар нь Х.Нямбаатарт ашигтай биз. Ядах нь ээ намын хороо дотроосоо сандал суудлын хөдөлгөөн өрнөж сандаргахгүй.

Нийслэлийнхээ МАН-ын хорооноос өөрөөсөө өөр лидер төрүүлэхгүй байх Х.Нямбаатарын тактик гэхдээ одоо түүнд хэрэг болохгүй нь. Суудлыг нь ганхуулах чулуу бүүр дээрээс унаж мэдэхээр байна.

Дарга нарын арааны шүлсийг асгаруулаад байгаа нийслэлийн намын хороог Цагаан сарын өмнө хуралдуулж, удирдлага, бүтцийн асуудлаа хэлэлцэх шахаа ирж буй гэх.

Монгол Улсын нийт сонгогчдын бараг тэн хагасыг дангаараа бүрдүүлдэг Улаанбаатар хотын ардын намын хороо тусдаа барилга байшин байхгүй. Тусгаар тогтнолынхоо ордонд байрладаг.

1925 онд байгуулагдаж байсан нийслэлийн МАН-ын хороо энэ хавар 101 жилийн ойгоо тэмдэглэхдээ даргаа сольсон байх нь уу эсвэл Х.Нямбаатарынхаа командад хэвээр үлдэх нь үү гэдгийг хамтдаа ажиглах үлдээд байна.

- Шинэ
- Хандалттай