horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userТ. Алтанзагас

“Selenge Seke”, “Suni S Boutique” зэрэг хаягаар иргэдийг залилжээ

post-img

Прокурорын байгууллага нэгдүгээр сарын 12-16-нд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын 46,968 эрүүгийн хэрэгт хяналт тавин ажилласан байна. Дээрх хугацаанд 1328 гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл бүртгэсэн бол хэрэг бүртгэлтийн 864 хэрэг шинээр нээж, 92 хэрэгт прокурор яллах дүгнэлт үйлджээ.

Тухайлбал, Иргэн Б.Л, Ш.Ш нар нь цахим орчинд “Sporty.mng”, “Zayaahan”, “Azzy des”, “Selenge Seke”, “Suni S Boutique”, “Good chois” “mnm334455” гэх хаягуудыг үүсгэн “эд зүйл, бараа материал худалдана, хүргэлтээр үйлчилнэ” гэх төрөл бүрийн зарыг байршуулж, зохиомол байдлыг зориудаар бий болгон бусдад их хэмжээний хохирол учруулан залилсан байна.

Иймд залилах гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон гэж үзэн Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1, 3,1 /Хулгайлах/,  Эрүүгийн хуулийн 17.3 дүгээр зүйлийн 1, 2.2 3.1 /Залилах/, Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 /Хөрөнгө завших/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүлжээ.

0/1000