Д.Нацагдоржийн нэрэмжит Улсын драмын эрдмийн театр болон ОХУ-ын Буриад улсын Хоц Намсрайевын нэрэмжит Драмын эрдмийн театр хамтын ажиллагааг өргөжүүлэх санамж бичигт гарын үсэг зуржээ.
Тус хамтын ажиллагааны хүрээнд талууд цаашид хамтарсан жүжиг, уран бүтээлийн олон талт төслийг хэрэгжүүлэхээр тохиролцжээ. Хоёр орны театрын уран бүтээлчдийн харилцан туршлага солилцоо, уран сайхны хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах зорилготой аж.
Хамтын ажиллагааны хүрээнд анхны уран бүтээлээр Оросын их зохиолч А.С.Пушкины алдарт “Евгений Онегин” зохиолоос сэдэвлэсэн “Татьяна” жүжгийг тайзнаа амилуулахаар төлөвлөжээ.
Уг жүжгийг найруулагч Арюуна Ринчинэ найруулан тавьж, хоёр театрын уран бүтээлчид хамтран бүтээх юм.


