Д.Нацагдоржийн нэрэмжит Улсын драмын эрдмийн театр болон ОХУ-ын Буриад улсын Хоц Намсрайевын нэрэмжит Драмын эрдмийн театр хамтын ажиллагааг өргөжүүлэх санамж бичигт гарын үсэг зурлаа. Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд талууд цаашид хамтарч уран бүтээл туурвих, олон талт төсөл хэрэгжүүлэхээр тохиролцов.
Хамтын ажиллагааны анхны уран бүтээлээр Оросын их зохиолч А.С.Пушкины алдарт “Евгений Онегин” зохиолоос сэдэвлэсэн “Татъяна” жүжгийг тайзнаа тоглохоор төлөвлөсөн байна. Уг жүжгийг найруулагч Арюуна Ринчинэ найруулж, хоёр театрын уран бүтээлчид хамтран бүтээх юм.

