Австрали улсын Брисбен хотод хятад пүүл бильярд (heyball)-ын багийн дэлхийн цомын тэмцээн энэ сарын 14-18-нд болж өндөрлөлөө. Манай улсаас эрэгтэй, эмэгтэй тус бүр нэг баг өрсөлдсөн байна. Тэмцээний эрэгтэйчүүдийн ангилалд Монгол Улсын баг алтан медаль хүртэж, анхдугаар тэмцээний аварга боллоо. Багийн бүрэлдэхүүнд Э.Тэмүүжин, Л.Дэлгэрдалай, Д.Дамдинжамц нар багтсан байна. Тус багийн ахлагч Э.Тэмүүжин нь Монгол Улсаас heyball-ын спортоос төрсөн анхны Ази тивийн аварга юм.
Өмнө нь Э.Тэмүүжин Америк пүүл бильярдын өсвөр үеийнхний ДАШТ-ээс хошой мөнгөн (2016, 2017 онд) медаль хүртэж байжээ.


