Найз залуудаа байнга зодуулж дарамтлуулдаг талаараа цахим орчинд шүгэл үлээсэн бүсгүйн талаарх мэдээллийг Цагдаагийн байгууллага шалгаж эхэлжээ. Цагдаагийн байгууллагаас уг асуудлыг энэ оны 01 дүгээр сарын 17-ны өдөр бүртгэлд авч шалгалтын ажиллагааг явуулж байгаа юм. Шалгалтын явцад энэ сарын 11-ний өдөр ХУД-ийн нутагт иргэн Э-ийн биед найз залуу болох Т нь халдаж зодсон нөхцөл байдал урьдчилсан байдлаар тогтоогдсон байна. Дээрх хэрэгт холбогдсон Т гэх залуу нь цахим контент бүтээгч залуу бөгөөд Инстаграм хаягтаа хохирогчийг буруутгасан агуулгатай тайлбар оруулсан нь олон дагагчдынх нь эгдүүцлийг өдөөжээ.
Хүний эрхийн мэдрэмжтэй, хараат бус сэтгүүл зүйг танд хүргэе.
Subscribe
А. АлтанцэцэгНайз охиноо зодсон контент бүтээгч Т-г шалгаж эхэлжээ
- 2026/01/20
- •
- 14 цаг 26 минутын өмнө
- •
- 1 мин уншина

- Шинэ
- Хандалттай
