Нийгмийн даатгалын газраас онлайнаар цалингаас төлөх НДШ мөн тэтгэвэр, тэтгэмжээ тооцох боломжийг олгожээ. Өөрөөр хэлбэл, иргэн та https://ndaatgal.vercel.app/home хаягаар орж, цалингийн хэмжээгээ оруулан нийгмийн даатгалын шимтгэлээ тодорхойлуулж болохоос гадна,
- Хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж,
- Жирэмсэн амаржсаны тэтгэмж,
- Ажилгүйдлийн тэтгэмж,
- Тэтгэвэр зэргээ тооцож болох юм.

Түүнчлэн, ажилгүйдлийн даатгалын шимтгэлийг 24 сар ба түүнээс дээш хугацаанд, үүнээс ажилгүй болохын өмнөх сүүлийн 9 сар тасралтгүй төлсөн, хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан байгууллагад бүртгэлтэй, ажил идэвхтэй хайж байгаа, НДС-аас олгох тэтгэврийн тухай хуульд заасан өндөр насны тэтгэврийн ердийн насанд хүрээгүй даатгуулагч ажилгүйдлийн тэтгэмж авах эрхтэй.
Мөн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нийтдээ 20-иос доошгүй жил НДШ төлсөн, 65 насанд хүрсэн даатгуулагч;
- Тэтгэврийн даатгалын шимтгэлийг 25-аас доошгүй жил төлсөн 60 насанд хүрсэн эрэгтэй, 55 насанд хүрсэн эмэгтэй;
- Тэтгэврийн даатгалын шимтгэлийг нийтдээ 10-аас 20 хүртэл жил төлсөн энэ хуулийн 5.1.1-д заасан насанд хүрсэн даатгуулагч өндөр насны тэтгэврийг хувь тэнцүүлэн тогтоолгон авах эрхтэй.


