horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

“Оюуны-Ирээдүй”-гийн 3300 сурагч гадуур хувцастайгаа хичээллэж байна

post-img

Дархан-Уул аймгийн Дархан сумын төв дэх Толгойт хороололд 1-р сарын 18-19-нд шилжих шөнө цахилгааны том гэмтэл гарч, “Дархан, Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ” ХК яаралтай заслаа. Цахилгаанаар халаалтаа шийдсэн олон айл, албан байгууллага хөлдөх эрсдэл нүүрлэсэн ч “Дархан, Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ”-ний засварчид тийм асуудал үүсгэлгүйгээр гэмтлийг шуурхай засжээ. Уг гэмтэл эрс хүйтрэлтэй холбоотой байсан гэнэ.

Тэр шөнө Дарханд агаарын температур 43-47 хэм хүрсэн бол хөрсөн дээр 43-50 хэм хүйтэн хоножээ. Үүнийг 10 жил тохиогоогүй хамгийн хүйтэн жил болсон гэж тус аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төв онцолжээ.

Яг тэр өглөө, дөнөн үхрийн эвэр хуга хөлдөх 4 есийн хүйтнээр орон нутгийн сурагчдын хичээл эхлэв. Сурагчдын хичээлийг 7 хоногоор хойшлуулахаар эцэг эхчүүд цахим орчинд хүсэлтээ илэрхийлсэн ч бүтсэнгүй. Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг түр зогсоох, танхимын хичээлийг цахимд шилжүүлэх, амралтын хугацааг өөрчлөх эрх сум, аймгийн засаг дарга, Боловсролын газарт байдаггүй. Үүнийг Боловсролын сайд шийддэг.

Толгойт хороололд 1-р сарын 18-19-нд шилжих шөнө цахилгааны том гэмтэл гарч, “Дархан, Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ” ХК яаралтай заслаа

Гэсэн ч Монгол орон даяар онцгой хүйтэрч байгаа өнөө жил орон нутгийн сурагчдын хичээлийг Улаанбаатар хотын сурагчидтай хамт 1-р сарын 26-нд эхлүүлэх эрх Боловсролын сайд П.Наранбаярт байсан ч тэр шийдвэрээ өөрчилсөнгүй. Уг нь П.Наранбаяр мал төллөх цагаар малчдын хүүхдүүдийг эцэг эхдээ туслаг хэмээн 3-р улирлын амралтын 7 хоног дээр нь дахин 7 хоног нэмж, 14 хоног амраахын тулд 2-р улирлын амралтаас нь 7 хоног хассан. Тиймээс орон нутгийн сурагчдын өвлийн амралтын хугацааг 7 хоног богино тогтоож, хаврын амралтын 7 хоног дээр нь нэмж өгсөн юм. Энэ талаас нь харвал малчдыг бодсон П.Наранбаярын шийдвэр зөв.

Гэвч өнөө жил, өдийд өмнөх жилүүдээс онцгой хүйтэрч байна. Орон нутгийн сурагчдын хичээл орох хугацаатай энэ хүйтрэл давхацлаа. Ийм үед сайд хүн мэдрэмжтэй хандаж, шийдвэрээ уян хатан байлгах ёстой юм. Онцгой хүйтрэх тухай цаг уурчид олон хоногийн өмнөөс сэрэмжлүүлсэн. Үүнийг П.Наранбаяр сонсоогүй байх учиргүй. 1-р сарын 17-ны бямба гарагт “Орон нутгийн сурагчдын хичээлийг 1-р сарын 26-нд эхлүүлэхээр боллоо” гээд зарлачихсан бол сурагчдаа сургуульд хүргэх гэж олон эцэг эх цасанд сууж, машинаа эвдэн, хүүхдүүдээ осгох эрсдэлд оруулахгүй байх байлаа. Мөсөн хонгил болсон анги танхимдаа сурагчид гадуур хувцастайгаа сууж, бээрсэн гараараа хичээлээ бичих гэж зүдрэхгүй байлаа.

6-12 дугаар ангийн 78 бүлгийн 3300 гаруй сурагч гадуур хувцас, бээлийтэйгээ хичээллэж байна

Уржигдраас эхлэн орон нутгийн олон сургууль мөсөн агуй мэт болсон анги танхимдаа сурагчдаа хүлээн авлаа. Хүүхдүүд эрдэм сурах гэж сургуульдаа очоод, эмнэлэг явах өвчин тусаж байна. Тэдний 1 нь “Оюуны-Ирээдүй” цогцолбор. Дархан-Уул аймгийн Дархан сумын 10-р багт, олны нэрлэдгээр Шинэ Дарханд байрлах “Оюуны-Ирээдүй” цогцолбор сургуулийн А байранд 6-12 дугаар ангийн 78 бүлгийн 3300 гаруй сурагч гадуур хувцас, бээлийтэйгээ хичээллэж байна. Тус сургууль А, Б гэсэн 2 байртай. А байранд нь дунд болон ахлах ангийн сурагчид, Б байранд нь бага ангийн сурагчид 2 ээлжээр хичээллэдэг. Тус сургууль 2025 онд 960 хүүхдийн өргөтгөлтэй болжээ.

Б байр халаалт муутай, хуучны модон цонхоор нь жавар сийгдэг. Шил нь хагархай, цуурхай. Жил бүрийн өвөл энэ байр бүхэлдээ жиндүү байдаг ч өнөө жилийн өвөл онцгой хүйтэн байгаа аж. Багш, сурагчид бүгд гадуур хувцастайгаа хичээллэж байна. Гар бээрсэн үед хичээл хийхэд төвөгтэй байгаа тул хүүхдүүд хичээлээ бүрэн бичиж авч чадахгүй байгаа гэнэ. Даарснаас болоод байн байн шээс хүрч, байсхийгээд бие засахаар жорлон орж байгаа тухай хүүхдүүд ярьж байна. Тус сургуулийн дотуур байранд 85 хүүхэд байгаа аж. Дотуур байр нь Б байртайгаа адилхан хүйтэн. Байранд амьдардаг хүүхдүүд хамаг зузаан хувцсаа давхарлаж өмсөөд, зутруухан байгаа гэнэ.

7 болон 17-р сургуулийг 2001.08.14-нд Дархан сумын засаг даргын 265 тоот захирамжаар нэгтгэн, математик, байгаль шинжлэлийн гүнзгийрүүлсэн сургалттай “Оюуны-Ирээдүй” цогцолбор болгожээ. 7-р сургууль байгуулагдаад 52 жил, 17-р сургууль 38 жил болж байна. 2004, 2017 онд Монгол Улсын тэргүүний сургуулиар шалгарч байсан, удахгүй хот болох гэж байгаа аймгийн төвд байрладаг энэ сургуулийн сурагчид ингэж зутарч байхад уурын зуухаар халаадаг, сумын сургуулиудын тухай ярилтгүй.

0/1000