Улаанбаатар хотод 2 ба түүнээс дээш үл хөдлөх хөрөнгө эзэмшиж байгаа иргэн үл хөдлөх бүртээ татвар төлөх хуультай. Etax систем дээрээс үл хөдлөх хөрөнгийнхөө татварыг харах юм. Хэрэв нийслэлд 2 орон сууц эзэмшдэг бол Etax системээс татварын мэдээллээ харж аль бага татвартай үл хөдлөхөө сонгож татвараа төлөх боломжтой.
УБ хотод 2-оос дээш орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгөтэй бол Etax систем дээр доорх зурганд харуулсанчлан цонх гарна.

Цонхонд байгаа жагсаалтаас өндөр дүнгээр татвар төлөх 2 хөрөнгөө сонгож татвараас чөлөөлүүлэх боломжтой.
Хуульд зааснаар иргэн, ААН-ийн жил бүрийн 1 дүгээр сарын 15-ны байдлаарх өмчилж эзэмшиж байгаа бүх ҮХХ-нд татвар ногдуулдаг. Татвараас чөлөөлүүлэх 2 хөрөнгийн сонголт болон ҮХХ-ийн татварын тайлангаа 2 дугаар сарын 10-ны дотор илгээх үүрэгтэй.


