horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userА. Алтанцэцэг

Эдийн засгийн эрх чөлөөг хамгаалах “малгай” хууль боловсруулж байна

post-img

УИХ дахь АН-ын бүлгийн зарим гишүүд, тодруулбал намын дарга О.Цогтгэрэл тэргүүтэй гишүүд “Эдийн засгийн эрх чөлөөний тухай” хууль санаачлан боловсруулж байгаа талаараа өнөөдөр Худалдаа аж үйлдвэрийн танхимд хэлэлцүүлэг зохион байгууллаа. Уг хэлэлцүүлэгт танхимд бүртгэлтэй бизнесийнхний төлөөлөл болоод судлаач эрдэмтэд оролцсон юм. Өнгөрсөн жил засгийн газраас “Эдийн засгийн эрх чөлөөний тухай” хууль санаачилж байсан бөгөөд АН-ын бүлэг уг хуулийн төслөөр завсарлага авч үзэл баримтлал агуулга хангалтгүй гэж үзээд дахин эл асуудлаар хуулийн төсөл боловсруулах шийдэлд хүрчээ. Засгийн газраас “Эдийн засгийн эрх чөлөөний тухай” хуулийн төслүүдийн саналуудыг судалж нэгтгэх ажлын хэсгийг 2 талаас байгуулах санаачлага гаргасан тухай мэдээлэл байна.

АН-ын хэсэг гишүүдийн санаачилж байгаа “Эдийн засгийн эрх чөлөөний тухай” хууль нь тунхагийн шинжтэй бөгөөд Үндсэн хуульд заасан эдийн засгийн эрх чөлөөтэй холбоотой заалтуудыг илүү тодруулж дагаж мөрдөх арга замыг тодруулахад чиглэх гэнэ. Хэрэв дээрх хуулийн төсөл батлагдвал эдийн засгийг хааж боомилсон олон хуулийн төсөл журмуудыг өөрчлөн шаардлага үүсэх юм.

Хуулийн төслийг санаачлагчдын зүгээс Монгол улсад эдийн засгийн эрх чөлөө бодитой бус комунист шинж чанараасаа салаагүй учраас эдийн засаг бизнесийн үйл ажиллагааг хамгаалах “малгай” хууль хэрэгтэй хэмээн тайлбарлаж байна.

“Эдийн засгийн эрх чөлөөний тухай” хуулийн төслийн өнөөдрийн хэлэлцүүлэгт оролцсон судлаачдын зүгээс хуулийн төсөл хэт тунхагийн шинжтэй, байгаа олоогүй зэрэг шүүмжлэлийг хэлж байлаа. Ямартаа ч хуулийн төслөө их хурал дахь АН-ын бүлгийн гишүүд яаралтай боловсруулж, хаврын чуулганы хугацаанд өргөн барих төлөвлөгөөтэй байгаагаа мэдэгдэж байсан юм.

0/1000